Ерөнхийлөгчид “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг хүргүүлэв

  Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ. Тус албан бичигт: 

    “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 4/587 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Таны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх хаалттай мэдээллийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагаас сонсохоор хуваарь баталсан. 

    Харамсалтай нь Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанд зориуд зохион байгуулалттайгаар оролцохгүй байгаагаас 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй, хуралдах боломжгүй болж Таны хийх мэдээллийг хойшлуулах болсон хүлцэл өчиж байна. 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаан ирээгүй гишүүдийн нэрсийг хавсралтаар хүргүүлэв” гэжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • ЗОЧИН (202.21.124.19)

    2018-12-26

    Ерөнхийлөгч Х.Баттулга гэж нэг амьгүй албат байнаа. Өнөөгийн улс төрийн хэрүүл тэмцэлтэй энэ л үед Ерөнхийлөгч чухал үүрэгтэй. Эвийг эвлүүлж, зөвийг зангидах Үндсэн хуулийн үүрэгтэй энэ хүн өнөөдөр юу хийж сууна вэ. Авилга гаарлаа мань эр таг, ЖДҮ газар авлаа нөхөр таг, хэсэг гишүүд хууль бус шаардлага тавьж УИХ-ын чуулган бойкотоллоо бас л таг, хятадууд бөөн бөөнөөрөө орж ирж дураараа авирлах боллоо Ерөнхийлөгч таг. Хаана "Монгол ялаад" байнаа. Харин ч намуудыг дотор нь, Засгийн газар УИХ-ыг хооронд нь хагаралдуулах ажлын ард нөхрийг байгаа гэж олон түмэн яриад байхын. Ийм увайгүй байвал БИД ОГЦРУУЛЖ БАС ЧАДНА шүү.

  • Zochin (103.9.88.242)

    2018-12-25

    http://StartWeeklyJob.com/?userid=138871

  • Irgen (59.153.112.74)

    2018-12-24

    Irgen hun ajlaa taslaad uls orny ajlyg yavuulahgui saatuulsan bol 1. Ajlaas ni halah 2. Ulsad bolon baiguullagad hohirol uchruulj bui bol tuluuluh shaardlagatai. Anh UIH-d devshihdee bolon tangarag urguhduu helj baisnaasaa nyatssan tul hariutslaga huleelgej,dahij ali ch shatny hurald ner devshuulehgui baih ni zuitei. Delhii niitiin jishig iim baina !!!

  • ИРГЭН (103.229.121.42)

    2018-12-24

    НЭРСИЙН ЖАГСААЛТ ХАВСАРГААД БАЙХАДАА ЯАХАВ ДАА. ХОВЧ ХҮҮХДИЙН СЭТГЭЛГЭЭТЭЙ НӨХӨР ЮМ ДАА. ИНЭЭДТЭЙ, БАС АЛБАН БИЧИГТ ИЙМ ЗҮЙЛ ХАВСАРГААД БАЙХАДАА ЯАХАВ ДАА. НААД ЗАХЫН МЭДЛЭГ Ч АЛГА

  • зочин (150.129.141.77)

    2018-12-24

    Шалтаг,шалтгаангүйгээр энэ олон гишүүд ,ард олон Ми.Энхболдыг өөрөө өргөдлөө өгөөд зайлаад өг гэж шаардахгүй. 20 жил гэмгүй царайлж идлээ. Одоо ч хор найруулаад байгаа биз дээ. Үнэн дүр олон хэлбэрээр харагдах юмаа.