Харшийн шинэ жил " Найрамдал" цогцолборт эхэллээ

Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт жил бүр уламжлал болон зохион байгуулдаг харшийн сүлд модны наадам  хүүхдийн баяр хөөртэй  дуу хуур эгшиглэн эхэллээ.   Хүсэн хүлээдэг харшийн сүлд модны наадам цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн,баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр дайлан нэгэн өдрийг баяр цэнгэл дүүрэн өнгөрөөж байна. 1981 оноос өнөөдрийг хүртэл 40 дэх жилдээ болж буй энэхүү наадамд олон улсын, үндэсний наадам, уралдаан тэмцээнд амжилт гаргасан аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүд оролцдог. 

Энэ жилийн хувьд  “Гахайн гурван тооройны гайхамшгийг бүтээсэн үлгэр” нэртэйгээр хүүхэд багачуудыг баясгаж байна. Харшийн шинэ жилийн тоглолтод Улаанбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор,Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгийн  100 гаруй урлагийн авъяаслаг хүүхэд уран бүтээлчид оролцож байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)