Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Пума зочид буудлын 2 давхарт 

10:00 цагаас Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аварга хэвлэлийн хурал хийнэ.

ШӨХТГ-т

11:00 цагаас Хэвлэлийн хурал зохион байгуулна. Хурлаар агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулна.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас "МАНАН дэглэмийг эсэргүүцэх Монгол түмний нэгдэл"-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Хятадад Чингис хааны зурагтай бэлгэвч үйлдвэрлэснийг эсэргүүцэж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийн төслийг танилцуулж мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагаас Монголын нийгмийн хэн манлайлж чадах вэ? Олон нийтийн санал асуулгын талаар "Эх орон хөгжил дэвшил ТББ"-аас мэдээлэл хийнэ.

Ардчилсан намын төв байрны 5 давхарт

11:30 цагаас Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдаж, эхнэр нь хүнд гэмтсэн асуудлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийнэ.

Талст төв дээр

14:00 цагаас "Монголын эмэгтэйчүүдийн холбоо” гишүүд дэмжигчидтэйгээ хамтран “10,000 маск” аяныг өрнүүлж байна. Улаанбаатар хотын хамгийн их утаатай хэсгүүдэд байршиж буй цэцэрлэг, эмнэлгүүдэд хүрч, хүүхдүүдэд утаанаас хамгаалах маск түгээнэ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)