АМГТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Бээжин хотын газрын тосны их сургуулийн төлөөлөлтэй уулзлаа

ТЗУХ-ийн  дарга Б.Дашпүрэв өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотын Газрын тосны их сургуулийн дэд захирал Ли Гуан Хө нарын төлөөллийг хүлээн авч уулзаж, цаашид хамтын ажиллагааны хүрээгээ өргөжүүлэн ажиллах талаар санал солилцлоо.

АМГТГ нь газрын тосны мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2002 оноос эхлэн Бээжин хотын Газрын тосны их сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор газрын тосны мэргэжлээр 100 гаруй суралцагч төгсөөд байна.

АМГТГ-аас цаашид суралцагчдын тоог нэмэх, хөнгөлөлттэй  нөхцөлөөр сургах, богино хугацааны сургалтанд агентлагын мэргэжилтнүүдийг хамруулах  хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)