730 саяын “Хасу” лиг тун удахгүй
- 2012-03-12
- Спорт
- 0
1990-ээд оны төгсгөл, шилжилтийн хүнд үед зохиогдож ард түмэн, бөх сонирхогчид болон бөхчүүдийн зүрх сэтгэлд хоногшсон “Хасу” барилдааныг сэргээн зохион байгуулахаар боллоо.

1990-ээд оны төгсгөл, шилжилтийн хүнд үед зохиогдож ард түмэн, бөх сонирхогчид болон бөхчүүдийн зүрх сэтгэлд хоногшсон “Хасу” барилдааныг сэргээн зохион байгуулахаар боллоо. "Дээд төрөлтөн” үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээн энэ сарын 24-нөөс эхлэн зургаадугаар сарын 16-нд өндөрлөх аж. Эхний үед туршилтын журмаар 21 аймаг болон нийслэлийн баг тамирчид тойргийн журмаар барилдах гэнэ. Тус барилдаан нь 730 сая төгрөгний бооцоотой бөгөөд барилдаан бүр таван минутын зайтай байх юм. Мөн барилдааны талбайг камержуулан орчин үеийн стандартад нийцсэн орчныг бүрдүүлэх гэнэ. Мөн энэ сарын 19-ны даваа гаригт ямар бүрэлдэхүүнтэй багууд тэмцээнд оролцох талаар мэдээлэл хийх гэнэ.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)