О.Гүндэгмаа хошой мөнгөн медаль хүртлээ

Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй манай мэргэн буучид Польш улсыг зорьсон билээ.
Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа тэргүүтэй манай мэргэн буучид Польш улсыг зорьсон билээ. Хамтарсан бэлтгэл хийхийн хажуугаар хэд хэдэн тэмцээнд оролцохоор төлөвлөсөн тэд Польшийн гран-при тэмцээнд онч сорьж байна. Уг тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа спорт болон хийн гар бууны дасгалаас хошой мөнгөн медаль хүртжээ. Үүнээс гадна хийн гар бууны дасгалд залуу тамирчин Ө.Өлзийням 383 оноогоор дөрөвдүгээр байр эзэлжээ. Энэ амжилтаараа тэрбээр “Олон улсын хэмжээний мастер”-н болзол биелүүллээ. Тус тэмцээнд Монгол улсын буудлагын шигшээ баг О.Гүндэгмаа, Т.Баярмаа, Ө.Өлзийням гэсэн тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Польш улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа буудлагын тамирчид 3 сарын 29-нөөс Берлин хотод болох олон улсын тэмцээнд  дахин оролцох юм байна.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bataa (202.131.226.194)

    2012-03-15

    amjilt saihan huuhen shuu