Амьжиргааны түвшин доогуур 200 гаруй айлын хүүхдүүдийг баярлууллаа
- 2018-12-28
- Нийгэм
- 0
Ойрын өдрүүдэд шил дарсан Шинэ жилийн баяр үргэлжилж, хаа хаанаа баяр хөөртэй, бэлэг сэлт өгч авч байгаа ч нийгэмд амьжиргааны түвшин доогуур иргэд, тэдний үр хүүхэд тэр бүрий бусдын адил баярлаж чадахгүй байгааг нуух хэрэггүй.
Тэгвэл нийслэлийн Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонболд нар болон БХИС-ийн “Оюутны зөвлөл”-өөс хамтран дүүргийнхээ 23 дугаар хорооны амьжиргааны түвшин доогуур 200 гаруй айлын хүүхдэд гарын бэлэг гардуулж тэдний магнайг тэнийлгэжээ.
Энэ үеэр 23 дугаар хорооны иргэд “Эдийн засгийн таагүй байдал үргэлжилж буй энэ үед нийгмийн эмзэг давхаргын хүмүүс хүүхдээ баярлуулж бэлэг авч өгөх нь бүү хэл хоногийн хоолоо залгуулахад ч хүнд байна. Харин манай дүүргийн НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонболд, БХИС-ийн оюутнууд маань хүүхдүүдэд гарын бэлэг өгч баярлуулж байгаад талархалтай байна” хэмээсэн юм.
С.Баяр

Сэтгэгдэл (0)