ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй баримтыг хэрхэн засах ёстой вэ

ААН илгээгээгүй байгаа төлөвтэй баримтыг нэгдүгээрт ebаrimt.mn сайтад сугалааны дугаараар оруулах уу, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар /ДДТД/ оруулах уу гэсэн сонголтоос баримт тань байвал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулаад тухайн баримт маань илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад ороод ирнэ.

Сугалааны дугаар буруу байвал ААН илгээгээгүй гэсэн төлвөө устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно гэсэн үг. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана.

Өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар бүртгүүлснээр баталгаажина. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)