Г.Угалзцэцэгийг Гавьяат тамирчин цолоор шагналаа
- 2018-12-28
- Улс төр
- 1

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн тодорхойлолтын дагуу Гамбагаагийн Угалзцэцэгт Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг хүртээлээ.
Г.Угалзцэцэг нь Дэлхийн Бодибилдинг, Фитнес спортын холбооны дэлхийн аварга цолыг удаа дараа хүртжээ. Хөдөлмөрч хичээнгүй түүнээс залуучууд үлгэр дууриал авч, энэ спортоор олон залуус хичээллээсэй гэж хүсэж байна. Шагналыг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан юм.
Тэрээр ерөнхийлөгч төрийн шагнал хүртсэн амжилт бүтээлийн эзэддээ баяр хүргэж, төрөөс өөрийн эзэмшсэн ажил мэргэжлийн эзэн нь байж, үр бүтээл гарган амжилтад хүрсэн иргэдээ урамшуулан шагнал олгох нь монгол төрийн нандин уламжлал бөгөөд үүний утга учир нь Та бүхнийг алдаршуулан бусдад үлгэр дуурайл болгох, амжилт бүтээлийн оргил өөд уриалах байдаг билээ.
Та бүхэнд ирж байгаа шинэ ондоо улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе гэлээ.

Сэтгэгдэл (1)
Zochin (103.212.119.185)
Amjilt husie