УИХ-ын Тамгын газрын ажилтнууд төрийн дээд одон, медалиар шагнууллаа
- 2018-12-29
- Улс төр
- 3

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 165 дугаар зарлигаар тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтныг өнөөдөр (2018.12.28) төрийн дээд одон, медалиар шагналаа.

Үүнд, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, бичиг хэргийн ажилтан Ө.Оюунчимэг нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяаг "Алтан гадас" одонгоор, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, Л.Лхагвасүрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах референт Ч.Тунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референт Г.Бүрэнжаргал, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн референт Р.Оргилмаа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнав.
Шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон гардуулж, баяр хүргэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл (3)
haalt (122.201.21.76)
ene yu bolj bn hen uunig hiideg bn erguu hunii l hiisen ajil daa
dsn (64.119.18.128)
SHariin Narantuyad bayr hurgiye! ug n ene hun hiisen ajil mergejileerei bl ulaan tugiin odon avah l yostoi doo .
зочин (122.201.24.7)
Ми.Энхболд ,олигархи ,өөртөө ,үйлчилдэг ,болгосон ,хэдэн ,хүнээ ,шагнуулж ,дээ. Эртхэн ,эрхээ ,ашигла.