Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэл өргөжээ. Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монгол хүн (66.181.183.82)

    2018-12-30

    ЭНЭ БАТТУЛГА НЭГ Л БИШЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗИНДАА АЛГАДАА ЯДАЖ ХАР ПАЛЬТООН ДЭЭР ЧАС УЛААН ОРООЛТ ЗҮҮГЭЭЛ ГУДАМЖНЫ ЗАЛУУЧУУД Ч ИНГЭЖ ЯВАХГҮЙ ДЭЭ.....