"Ebarimt"-ын нэвтрэх нэр, нууц үгээ бусдад бүү өг

Сүүлийн үед нийгмийн сошиал сүлжээ /фэйсбүүк/-ээр цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-д нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол Татварын ерөнхий газарт удаа дараа иржээ.

Иймд Татварын албанаас иргэн таныг /Ebarimt.mn/-д бүртгүүлсэн өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг Татварын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)