Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав таалал төгсчээ

Зам тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг өчигдөр таалал төгсчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн аав болох Р.Төмөрхуяг нь сэтгэл санаанаас үүдэлтэйгээр ходоодны хорт хавдраар нас барсан гэсэн байна..

Одоогоос сарын өмнө буюу өнгөрөгч оны арванхоёрдугаар сард талийгаачийн аав Р.Төмөрхуяг өмгөөлөгчийн хамтаар дахин мэдээлэл хийж уг хэргийг шүүхийн шатанд шилжүүлээд байгааг дуулгасан. Энэ үеэр хэлэхдээ "Хууль хяналтын байгууллагууд энэ хэргийн үнэн зөвийг олохгүй, тоглоом болгоод өнгөрөөх гэж байгаад би их харамсч байна. Тийм учраас би үнэн зөвийг олохын тулд чадах бүхнээ хийнэ. Миний бие Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байна" хэмээн хэвлэлд хандаж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)