Хэрцгий дайны хөлд үрэгдэх дөхсөн хөөрхий охины түүх
- 2012-03-13
- Дэлхий
- 0
Зэрлэг балмад, зэвсэг агссан цэргүүдэд хөөгдөж, аврал эрэн зам дээр нүцгэн гүйх есөн настай бяцхан охин Пан Ти Ким Пак 1972 оны Вьетнамын дайны хор уршгийг харуулсан гэрэл зурган дээр мөнхөрч үлдсэнээс хойш даруй 40 жил өнгөрчээ.

Хатагтай Ким Пак 1996 онд амьдарч байсан хотыг нь дэлбэлж, харгис хэрцгий үйл ажиллагаанд нөлөө бүхий үүрэгтэй оролцсон дайны үеийн нисгэгчтэй уулзжээ. Хэн бүхний хараад зэвүүцэн, үзэн ядах түүнийг ч тэрээруучилж чадсан байна. “Дэлхий дээр зэвсэглэн дайтахаас илүү уучлана гэдэг илүү хүчтэй” гэж үздэг түүний хувьд амьдрал нь уучлал, итгэлийн билэг тэмдэг болсоор иржээ. Уучлал бол хүний оюун санааг тэтгэх их хүч.Уучлах танд хэцүү байлаа ч, чадах аваас эргээд сэтгэлийн тайвшрал, баяр баяслыг авчирдаг юм хэмээн тэрээр хүүхдүүддээ сургадаг гэнэ.

Зэрлэг балмад, зэвсэг агссан цэргүүдэд хөөгдөж, аврал эрэн зам дээр нүцгэн гүйх есөн настай бяцхан охин Пан Ти Ким Пак 1972 оны Вьетнамын дайны хор уршгийг харуулсан гэрэл зурган дээр мөнхөрч үлдсэнээс хойш даруй 40 жил өнгөрчээ. Дэлхийн түүх өгүүлсэн шилдэг гэрэл зургуудын нэг эл бүтээл дээрх жаахан охин хамгийн хүнд цаг үе, хатуу хөтүүг балчир насандаа туулж, давж чадсан болохоор халирах айдасгүй хаттай, халуун дулаан сэтгэлтэй нэгэн болж өсчээ.Тэрээр өнөөдөр ЮНЕСКО-гийн Бие төлөөлөгч, дайн хүчирхийллийн золиос болж, хэлмэгдэж буй хүүхдүүдийн сайн сайхны төлөөх сангийн тэргүүн болсон байна.Түүнчлэн, хоёр хүүхдийнхээ хайртай ээж, хань нөхрийнхөө халамжит гэргий болжээ.

Цэргүүдийн галт зэвсэгт өртөж, нуруу нь нилэнхүйдээ түлэгдсэн бяцхан охин бусад хэдэн хүүхдүүдийнхээ хамтаар хашгиралдан гүйх тэрхүү агшныг гэрэл зургийн хальснаа буулгасан “Ассошейтд Пресс” агентлагийн гэрэл зурагчин Ник түүнийг аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Тэрээр 1973 онд тус бүтээлээрээ сэтгүүл зүйн шилдгүүдэд олгодог Пулицерийн шагналын эзэн болсон билээ.
Биеийнхээ 65 хувьд гүн түлэгдэл авсан Ким Пак охины өдөр хоногоор үхжин, хогжруутах арьсыг сувилагч нар цэвэрлэн хуулах үед тэрээр байнга ухаан алддаг байсан гэдэг.Эмч нар түүнийг амьд үлдэх найдвар үгүй гэж байсан хэдий ч, тэрээр үхээгүй юм. Жил гаран хугацаанд эмнэлэгт тасралтгүй хэвтэж, 17 удаагийн мэс ажилбар хийлгэсний эцэст хүний ертөнцөд дахин амьдрах их хувийг олж авч чаджээ. Тэрээр “Би өөрийгөө зоригтой, хүчтэй охин, дахин амьдрах эрхтэй болсон маань хайртай гэр бүлийнхэн, бурханы маань ивээл гэж бодож, үүнээс хэцүүг давж чадсан гэж өвдөх бүртээ өөрийгөө хурцалдаг байсан.Туулж өнгөрүүлсэн амьдралаасаа өөртөө суулгасан нэг зүйл маань хүнийг уучлах сэтгэл. Эцэг эхийнхээ шүтэж, уламжлагдаж ирсэн Као Дай шашнаа орхиж, Христийн шашинд орсныхоо дараа би библийн сургаальд бичсэн“Дайснаа хайрла” гэсэн хоёр үгийг уншаад, боломжгүй зүйл мэт санагдаж байж билээ. Би яаж өөрийг маань зовоон тарчлааж байсан хүмүүсийг уучлах юм бэ? гэж боддог байлаа. Гэвч би чадсан. Би удаан хугацаанд залбирал үйлдэж, чамгүй хичээсний эцэст, амаргүй даваа байсан өстөн дайснаа, өөдгүй нэгнийг ч уучлах зүрхтэй болсон” хэмээн тэрээр ярьсан байна.
Хатагтай Ким Пак 1996 онд амьдарч байсан хотыг нь дэлбэлж, харгис хэрцгий үйл ажиллагаанд нөлөө бүхий үүрэгтэй оролцсон дайны үеийн нисгэгчтэй уулзжээ. Хэн бүхний хараад зэвүүцэн, үзэн ядах түүнийг ч тэрээруучилж чадсан байна. “Дэлхий дээр зэвсэглэн дайтахаас илүү уучлана гэдэг илүү хүчтэй” гэж үздэг түүний хувьд амьдрал нь уучлал, итгэлийн билэг тэмдэг болсоор иржээ. Уучлал бол хүний оюун санааг тэтгэх их хүч.Уучлах танд хэцүү байлаа ч, чадах аваас эргээд сэтгэлийн тайвшрал, баяр баяслыг авчирдаг юм хэмээн тэрээр хүүхдүүддээ сургадаг гэнэ. О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (13)
зочин (119.40.102.8)
Сэтгэлийн хаттай гайхалтай эмэгтэй байна цаашдын амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг хүсье
зочин (202.179.22.88)
Тэр хүүхдүүд гүйж зугтаж байгаа зургийг мэдэх юм байна. Хөөрхий тэгж ар нуруу нь тэр чигээрээ шатаад уйлж явсан байна шд хөөрхий охин. Тэвчээртэй мундаг охин байна даа. Амьд үлдсэнд нь баярлаж байна аа.
zochin (27.123.213.145)
ene harin uneheer unshuurtai zow medee bna. how jiw hootsoldoj yawsanaas
(202.21.113.138)
mundag emegtei bna
(202.21.113.138)
mundag emegtei bna
(202.179.24.12)
gar ni eemeeer haragdaj bna
zochin (202.179.24.12)
sonin amidral yum
(202.179.16.178)
amidral urgelj hund hetsuu bdaggui yum shvv udahgui saihan buhen irne
эрхэс (202.179.16.178)
яаж ингэж тэсч чаддаг байна аа ямар их сэтгэлийн хүч вэ би лав чадахгүй Тийм хүмүүсийг бол бүр уучилж чадахгүй
bayasgalan (202.179.16.178)
hedii hund hetsuu amidraliig tuulsan ch gelee odoo ingeed saihan amidarch bga ni hamgiin baharhuushtai yum huurhii gar deer ni uldsen bga ene sharhaa harahaar setgel ni semerdeg bh daa
(202.179.16.178)
Ирээдүй үргэлж байдаг
(202.179.16.147)
amidral dandaa shn bdgui shigee dandaa muuhai bdgui
zochin (202.179.16.178)
ene zurgii n bol sn medne harin ene ohin unuug hurtel amid bsnig yosto medeeguim bna