Хомст дахин 45 хүн нас барлаа

Эмэгтэйчүүд, хүүхдүүд нийлсэн 45 хүний цогцос Сирийн төв хот Хомсоос олдлоо. Улсын төв хэсгийн тус хотод засгийн газрын халдлага, дайралт сар гарангийн туршид намжаад байсан боловч гуравдугаар сарын нэгнээс эхлэн дахин ар араасаа үйлдэгдэх болсон байна.
Эмэгтэйчүүд, хүүхдүүд нийлсэн 45 хүний цогцос Сирийн төв хот Хомсоос олдлоо. Улсын төв хэсгийн тус хотод засгийн газрын халдлага, дайралт сар гарангийн туршид намжаад байсан боловч гуравдугаар сарын нэгнээс эхлэн дахин ар араасаа үйлдэгдэх болсон байна.Орон нутгийн хүний эрхийг хамгаалах ажилтнууд хотыг нилэнхүйдээ нь эзлээд байгаа засгийн газрын цэргүүд оршин суугчдын эсрэг халдлага дайралтаа зогсоохгүй байгаад ихэд бухимдаж байна. Тэд өчигдрийн байдлаар гэхэд 45 хүн амиа алдсан тухай тоо баримтьыг гаргаснаа мэдээллээ.
Бослого дэгдээгсдийн халдлага дайралтын ул мөрийг шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд нас барагсдыг нэг өрөөнд бөөнөөр нь овоолсон байжээ. Сөрөг хүчнийхэн НҮБ-н Аюулгүйн Консулынханд хандаж, засгийн газрын цэргүүд Хомсын энгийн номхон ард иргэдийг хөнөөн, амь насыг нь бүрэлгэж байгаагийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг хүссэн байна.
Даваа гарагт Сирийн төрийн телевиз гарыг нь ард нь хүлж, амийг хөнөөсөн хэд хэдэн хүний зургийг үзүүлсэн бөгөөд тус хэрэгт террорист халдлага үйлдэгч бүлэглэлийнхнийг буруутай хэмээн мэдээлжээ.

О.Удвал
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)