ЗТХЯ-ны ТНБД-ын шалгаруулалтад тэнцсэн С.Батболдын материалыг Засгийн газарт хүргүүлжээ

Өнгөрсөн оны наймдугаар сард галт тэрэг осолдож, төрийн яаманд нь хүний амь эрсэдсэн тул Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар хүсэлтээрээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

Тус салбарын сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, дэд сайдаар УБТЗ-ын орлогчоор ажиллаж байсан Л.Халтарыг томилсон бол харин Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг ажиллуулж байсан.

Төрийн албаны зөвлөлөөс тус яамны  Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, улмаар сонгон шалгаруулалтад С.Батболд тэнцжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад тэнцсэн С.Батболдын материалыг Засгийн газарт хүргүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)