Фейсбүүкээр танилцсан этгээд насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн гэмт хэрэг үйлдэгджээ
- 2019-01-08
- Нийгэм
- 0
Фейсбүүкээр танилцсан этгээд насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн гэмт хэрэг энэ оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгджээ.
Иймд хүүхэд, залуучууд, эцэг, эхчүүдэд НЦГ-аас дараах сэрэмжлүүлгийн хүргүүлж байна:
- Хүүхдийг цахим орчинд танихгүй хүнтэй холбоо тогтоох, улмаар уулзах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхээс сэргийлэх.
- Таны хүүхэд 14 нас хүрээгүй бол фесбүүк хэрэглэхгүй гэдгийг анхаарах.
- Гэнэн томоогүй, сониуч зантай шилжилтийн насны хүүхдүүдэд өөрийн найз нөхдөө зөв сонгох, сэжиг бүхий үл таних хүмүүстэй уулзах нь нөхөж баршгүй хохирол учрах аюултай болохыг зөв ойлгуулах.
- Хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж байгааг нь мэддэг байх, хүүхэдтэйгээ ярилцаж зөвлөгөө өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)