Газад агаарын цохилт үргэлжилсээр байна

Израилийн тал Газын зурвас дахь агаарын цохилтоо дөрөв дэхь өдрөө үргэлжлүүлсээр байна. Баасан гарагаас хойш тус халдлагат өртөж, нас барагсдын тоо 25-д хүрчээ. Газын эрүүл мэндийн нэгдлийн өгсөн мэдээллээр нас барагсдын тав нь нутгийн уугуул иргэн байсан байна.

Израилийн тал Газын зурвас дахь агаарын цохилтоо дөрөв дэхь өдрөө үргэлжлүүлсээр байна. Баасан гарагаас хойш тус халдлагат өртөж, нас барагсдын тоо 25-д хүрчээ. Газын эрүүл мэндийн нэгдлийн өгсөн мэдээллээр нас барагсдын тав нь нутгийн уугуул иргэн байсан байна.
Хоёр орон хоорондын мөргөлдөөн Израилийн тал Газ дахь нэгэн машиныг дэлбэлснээр эхэлсэн бөгөөд тус машинд сууж явсан цэргийн эвслийн нөлөө бүхий коммандлагч амиа алдсан билээ. Израилийн тал түүнийг террорист халдлага үйлдэхээр зэхэж байсан хэмээн буруутгасан аж. Палестиний дайчид энэ хэргийн хариу цохилт болгож, хэд хэдэн пуужинг Израилийн нутаг дэвсгэр рүү илгээсэн бөгөөд төв хэсгийн хотууд дайралтанд өртөж, 15 хүн шархдаад байгаа юм.
Хөрш Египет улс хоёр орны хооронд үүсээд буй хурцадмал байдлыг хөндлөнгөөс таслан зогсоохоор хичээж байгаа ч, Палестиний тал хүлээн зөвшөөрөөгүй байна. Израилийн тал ч мөн эсрэг тал буулт хийгээгүй цагт агаарын цохилтоо зогсоохгүй хэмээн мэдэгдсэн байна. 
О.Удвал
www.UNEN.mn


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • GOD (182.160.50.234)

    2012-04-05

    Ene davarsan evreichuudiig ter USA tai ni hamt ustgachih yumsan

  • (202.179.16.178)

    2012-03-13

    mongol hugjil doroi ch taivan saihan oron Mongoldoo saihan amidarya