Америк цэрэг 16 иргэний аминд хүрчээ

Афганистанд үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын зэвсэгт хүчний нэгэн байлдагч гэм зэмгүй 16 афган хүнийг хөнөөжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор есөн хүү хэд, гурван эмэгтэй байсан гэнэ. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай АНУ-ын цэргийн энэ үйлдлийг “Аллага” гэж нэрлэв. НАТО-гийн төлөөлөгч Жастин Брокхофф гэм зэмгүй олон хүний аминд хүрсэн гэж сэжиглэгдсэн тэрхүү цэргийг НАТО-гийн баазад хорьсон гэж мэдэгдсэн байна.
Афганистанд үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын зэвсэгт хүчний нэгэн байлдагч гэм зэмгүй 16 афган хүнийг хөнөөжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор есөн хүү хэд, гурван эмэгтэй байсан гэнэ. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай АНУ-ын цэргийн энэ үйлдлийг “Аллага” гэж нэрлэв. НАТО-гийн төлөөлөгч Жастин Брокхофф гэм зэмгүй олон хүний аминд хүрсэн гэж сэжиглэгдсэн тэрхүү цэргийг НАТО-гийн баазад хорьсон гэж мэдэгдсэн байна. Хамид Карзай АНУаас энэ хэргийн талаар тайлбар өгөхийг шаардсан байна. Тус хоёр улсын харилцаа Афганистан дахь АНУ-ын цэргийн баазад Муслимын ариун номууд, түүний дотор Коран судрыг шатаасан явдлын дараа хурцдаад байсан юм. Үүний дараа АНУын цэргүүдийн үйлдлийг эсэргүүцэж Афганистаны олон иргэн жагссан байна. Түүнчлэн үүнээс өмнө АНУ-ын зургаан цэрэг гэм зэмгүй олон афган хүний аминд хүрч байжээ. Гэсэн ч АНУ-ын цэргүүдийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа намжаад байсан юм. Харин 16 хүний аминд хүрсэн хэрэг Афганистаны иргэдийг дахин бослого хөдөлгөөн зохион байгуулахад хүргэж хоёр орны харилцаанд сэв суулгаад байна. Х.Карзай АНУ-аас афганчуудыг хөнөөхөө зогсоохыг удаа дараа шаардаж байгаа бөгөөд “Гэмгүй хүмүүсийг хөнөөж буй явдлыг мартаж болохгүй” гэж мэдэгдэв. Саяхан тус улсын Кандагар мужид таван хүн шархадсан хэрэг гарчээ. Түүний дотор 15 настай хүү байсан аж. Түүний ярьснаар америк цэргүүд шөнө дунд гэрт нь орж ирэн гэр бүлийнхнийг нь сэрээн бууджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эдгээр хэрэгт уучлал хүсч буйгаа мэдэгдсэн бол Канадын Батлан хамгаалахын сайд Петер Маккей 16 хүний аминд хүрсэн хэрэгт АНУ-ыг шүүмжилсэн байна.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.48.140)

    2012-03-13

    Амерки ардчилал гэж энэ дээ