Д.Дорлигжавыг 30 хоног цагдан хорихоор боллоо
- 2019-01-09
- Улс төр
- 1

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийн прокурорийн газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.
Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.
Мөн Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон
Мөн Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорьжээ.

Сэтгэгдэл (1)
зочин (103.57.94.131)
Дорлигжавыг нэг муу гэмт хэрэгтэний үгээр хэлмэгдүүлж байгаа юм биш биз дээ? Харин Ганболдыг сайн шалгах хэрэгтэй юм байна. Чухам хаанаас… Хэнээсээ… 23 сая доллар авсан асуудлыг сайн шалгаачээ.Лав л Монголд энэ их мөнгийг шууд төлөөд Тэр их хэл амтай өртэйкомпанийг авчих хүн ховор шүү дээ Энэ мөнгө угаах юмуу эсвэл Мафийнхантай холбоотой их мөнгө байж болзошгүй байна шүү. Ямар ганзагын наймаа хийсэн хүн 23 сая доллар хийж чадах вэ дээ. Худалдаа аж Үйлдвэрийн Танхимын даргааар ажиллаж байсан Дэмбэрэл ч ардталд нь байж магадшүй