Афганы парламент АНУ-аас шаардав

АНУ-ын цэрэг Кандахар мужид орших хоёр тосгон руу гал нээж, гэм зэмгүй 16 хүний аминд хүрсэн хэрэг ням гарагт гарсан билээ. Амиа алдагсдын 12 нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан юм.
АНУ-ын цэрэг Кандахар мужид орших хоёр тосгон руу гал нээж, гэм зэмгүй 16 хүний аминд хүрсэн хэрэг ням гарагт гарсан билээ. Амиа алдагсдын 12 нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан юм. АНУ-ын Батлан хамгаалахынхан зэвсэглэсэн этгээд ганцаараа тус хэргийг үйлдсэн гэдгийг тогтоож, түүнийг цагдан, хорьж хэрэг үүсгэн шалгаж байгаагаа мэдэгдээд байгаа. 
Афганы парламентаас өчигдөр хэрэгт холбогдуулан мэдэгдэл хийсэн бөгөөд нутгийн энгийн номхон ард иргэд, оршин суугчдын аминд хүрсэн явдал хоёр орны харилцаанд харшилсан, байж боломгүй хэрэг хэмээн онцлоод, АНУ-ын засгийн газар өөрийн цэрэг болон тус хэрэгт холбоотой хүн бүрийг цээрлүүлэн шийтгэж, ял оноохыг шаардсан байна.
НАТО-гийн  хяналтан доор байдаг олон улсын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Карстсен Жакобсон үүний хариуд тус хэрэгтэй холбоотой асуудлаар яаралтай арга хэмжээ авч, байцаан шалгах болно гэдгээ мэдэгдлээ. Тэрээр АНУ-ын алба хаагч хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх нь дамжиггүй гэсэн байна.
О.Удвал 
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.16.178)

    2012-03-13

    ene anugiin zarim irgen ayagui medrel yumnuud bh yumaa odoo udku mongolchuud ni duuraigaad ehelne shdee