Жагсаалыг үймээнд турхирахгүй байхыг уриалж, гэр барихаар зэхэж байна

МАНАН-гийн эсрэг жагсаалын дундуур элдэв яриа дэгдэн үймээн дэгдээхийг оролдож байна хэмээн жагсаал зохион байгуулагчид мэдэгджээ.

Энэ тухай Л.Болд гишүүн "Монголд албан тушаалаас болж үймээн иргэний дайн болох шаардлагагүй. Энд ирэхэд бидний өмнөөс доромжлол үзүүлж байна. Та нар шиг юмнууд үүнийг шийддэггүй юм гээд 30 хуудас өнгөрсөн бүх хугацааныхаа ажлыг тайланг өгөх гэж оролдлоо. Бид түүнийг нь авсангүй. Дээр нь УИХ-ын гишүүн Мөнхбат, Номтойбаяр гээд зарим гишүүд зориуд энд хүмүүсийг цуглуулж тэднийг жагсагчдын эсрэг турхирч ард түмнийг хооронд нь мөргөлдүүлж цаанаа янз бүрийн цэргийн хүч бэлдсэн байгаа юм шиг байна. Ард түмнийг цус урсгаж дарах ийм шийдвэр гарсан гэдэг нь ойлгомжтой боллоо" хэмээлээ. 

Харин 16:30 минутаас Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар болсон бөгөөд гишүүд тэмцлээ цааш үргэлжлүүлэн 50 гэр барьж суулт хийхээ илэрхийллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)