Азийн волейболчдыг хүлээн авахад бэлэн боллоо

Азийн оюутны аварга шалгаруулах волейболын II тэмцээн ирэх сарын 9-15- нд болно. Тус тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Азийн оюутны спортын холбооны Ерөнхий ассамблейн хур лаас шийдвэрлэсэн билээ. Тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар Азийн оюутны спортын холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Шүй Хуй, тэмцээний техникийн төлөөлөгч, Азийн волейболын холбооны шүүгчдийн комиссын гишүүн Япон улсын иргэн Ёшихарү Нишиваки нарыг хүлээн авч уулзсан байна. 
Азийн оюутны аварга шалгаруулах волейболын II тэмцээн ирэх сарын 9-15- нд болно. Тус тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Азийн оюутны спортын холбооны Ерөнхий ассамблейн хур лаас шийдвэрлэсэн билээ. Тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар Азийн оюутны спортын холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Шүй Хуй, тэмцээний техникийн төлөөлөгч, Азийн волейболын холбооны шүүгчдийн комиссын гишүүн Япон улсын иргэн Ёшихарү Нишиваки нарыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр төлөөлөгчид бэлтгэл ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, МУИС-ийн бэлтгэлийн заалны асуудалд анхаарал хандуулахаас гадна тамирчдын эрүүл мэндийг чухалчлахыг хүссэн юм. Тэмцээн олон улсын волей болын холбооны дүрмийн дагуу явагдах бөгөөд Азийн оюутны спортын холбоо, Азийн волейболын холбооноос томилогдсон таван хүний бүрэлдэхүүнтэй олон улсын баг ирж удирдан явуулна. Одоогоор Япон, Тайланд, БНХАУ, Казахстаны олон улсын багийн гишүүд ажиллахаар тодроод байгаа аж. Энэ үеэр тэмцээний сугалаа явагджээ. Сугалаа сугалах ёслолыг Монголын волейболын холбооны ерөн хий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх удирдсан байна. Киргизстан, Ма лайз, Казахстан, Монгол, Хонконг, Тайланд гэсэн дарааллаар сугалаа таарсан бөгөөд эхний тоглолт Киргизтан, 2009 оны Азийн аварга Таиландын багуудын хооронд болно. Харин хоёр дахь тоглолт Малайз, Хонконгийн шигшээ багуудын дунд өрнөх юм. Эхний гурван тоглолтын төгсгөлд талбайн эзэн Монгол, Казахстаны хүчтэй багтай өрсөлдөхөөр болжээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)