Өвөрмонголоос Юрийн галавын үеийн олдвор олджээ

Хятадын палеонтологич эрдэмтэд одоогоос 199-54 сая жилийн өмнө буюу Юрийн галавын үед амьдарч байсан үлэмж хэмжээний бөөсний олдворыг илрүүлжээ.
Хятадын палеонтологич эрдэмтэд одоогоос 199-54 сая жилийн өмнө буюу Юрийн галавын үед амьдарч байсан үлэмж хэмжээний бөөсний олдворыг илрүүлжээ. Тэд Өвөрмонголын нутагт малтлага хийж байх үедээ чулуужсан есөн шавьжны үлдэгдлийг илрүүлсэн байна. Тэдгээрийн биеийн урт 8-21 миллиметр байсан аж. Харьцуулбал, тэдний өнөөгийн төлөөлөгчид 1-10 миллиметрийн хэмжээтэй байдаг билээ. Мөн эртний бөөс, хачигнууд үлэг гүрвэлүүдийн далавч болон арьс, үсэнд амьдардаг байсныг тогтоосон гэнэ. Учир нь тэдний цус сорох хатгуурын бүтэц чамгүй зузаан арьс ширийг цоолж нүхлэхэд зориулагдсан байв. Судлаачид эртний хачигнууд өнөөгийнхийг бодвол тийм сайн үсэрч дэгддэггүй байсныг олж мэджээ. Өнгөрсөн сард мөн хамгийн том хэмжээтэй оцон шувууг олж тогтоосон юм. Хамгийн том биетэй оцон шувууны өндөр 1.3 метр байсан бол жин нь 60 килограмм байсан аж.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)