Алдарт эхийн одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн материалыг 2019 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд харъяа хороонд хүлээн авч байна. Иймд заасан шаардлагыг хангаж буй эхчүүд өөрийн хорооны нийгмийн ажилтанд хандаж, зөвлөгөө, мэдээлэл авна уу. Одон авах эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл
2. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстойбөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/
3. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.
4. 6-н хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)