Б.Хурц, Г.Тэнгэр, Н.Чингүүндарь нарыг элчин сайдаас буцааж татах санал оруулжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр "Хуваарийн дагуу өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Элчин сайд нартай холбоотой асуудал буюу Австрали, Тайланд, БНСУ-д улсад суух Элчин сайд нар болох Г.Тэнгэр, Н.Чингүүндарь, Б.Хурц нар УИХ-тай зөвшилцөөд явсан. Гэвч томилгоо хийгдэхгүй жил гаруй саатаж байна.

Үүнтэй холбогдуулан ГХ-ны сайд Д.Цогтбаатар эдгээр хүмүүсийг буцааж татах нь зүйтэй. Улс оронд хийгдэх ажил саатаад байна гэсэн санал оруулж ирсэн. Үүнийг бүлгийн гишүүд хэлэлцээд дэмжих нь зөв гэсэн шийдвэр гаргалаа. Мөн энэ гурван улстай холбоотой Элчин сайд нарын асуудлыг хурдан шийдэх нь зөв гэсэн санал дүгнэлтэд хүрээд байна. Хоёрдугаарт, улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлаар санал солилцож, ярилцлаа. МУ-ын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Дэгийн тухай хуулийг энэ долоо багтааж, хэлэлцэж батлах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)