Шүүхээс Д.Баясгаланг нэг сар хорихоор боллоо

Авлигатай тэмцэх газраас  "Голомт" банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалангийн ажлын байранд нэгжлэг хийж  уржигдар /2018.01.21/ цагдан хорьсон билээ. Тэгвэл өнөөдөр /2019.01.23/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцлээ. Шүүхээс Д.Баясгаланг  нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Хэргийг сануулахад, түүнийг Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд дөрвөн сая ам.доллар нь "Голомт" банкаар дамжсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс АТГ тус банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг дуудаж байцаалт авч, цагдан хориод байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)