Гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд зодож дээрэмдсэн этгээдийг нэг сар цагдан хорино

Сэрэмжлүүлэх зорилгоор бичлэгийг хавсаргав

Гэрлүүгээ орох гэж явсан эмэгтэйг орцонд зодож дээрэмдсэн этгээдийн бичлэг цахим орчинд тарж олны анхаарлыг татаад байсан билээ.

Хэрэг энэ сарын 19-ны өдөр гарсан бөгөөд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Сити 18 дугаар байрны II орцны камерт үлдсэн бичлэгийн дагуу цагдаагийн байгууллага хурдан шуурхай ажиллаж зургаан цагийн дотор сэжигтэнг баривчилсан юм.

Бусдын биед гэмтэл учруулж санаатайгаар үйлдсэн сэжигтэн Б.Баярцогтод Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.21.100.210)

    2019-01-24

    сайн байна. Төр ингээд түргэн шуурхай ажлаа хийдэг бол мөн сайхнаа.