Николя Саркозийг Муаммар каддафи ”Санхүүжүүлжээ”

-Н.Саркози: М.Каддафигаас би мөнгө аваагүй 
Францын Ерөнхийлөгч Николя Саркозийг 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа Ливийн удирдагч Муаммар Каддафигаас их хэмжээний бэлэн мөнгө авч зарцуулсан гэх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарчээ. Францад Ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбогдуулан өнөөгийн Ерөнхийлөгч Николя Саркозийн нэр хүндэд халдсан мэдээлэл нэлээдгүй гарч эхэллээ. Үүний дотор түүнийг М.Каддафигаас 50 сая евро авсан гэх мэдээлэл толгой цохиж байна. Харин Н.Саркози эдгээр мэдээллийг үгүйсгэсээр байна. Энэ сарын 12-нд Ливийн амь үрэгдсэн дарангуйлагч М.Каддафийн санхүүгийн мэдээлэл Меdiapart веб сайтад тавигджээ. 
Онлайн хэвлэлд дурдсанаар Н.Саркози 2005 онд Ливид зочлох үеэр хурандаа М. Каддафитай дотно танилцаж, харилцан ашигтай санал тавьжээ. Тухайн үед Францын Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Николя Саркози Ливид зэвсэг худалдахдаа дээрх мөнгийг дундаас нь унагасан гэнэ. Түүнчлэн түүнийг уг мөнгийг Швейцарь, Панамын банкаар дамжуулан авсан гэсэн байна. Н.Саркози өөрийн баруун гар, эрх баригч Ардын хөдөлгөөний холбоо намын тэргүүн Жан-Франсуа Копегийн эгчийн нэр дээр Швейцарьт данс нээлгэсэн нь тодорхой болжээ. Энэ хэрэгт Францын зэвсгийн худалдаачин, зуучлагч Зияд Такиеддин гэгч холбогдсоныг ч баримтаар дэлгэсэн байна. 
Харин З.Такиеддин “Би энэ хэрэгт ямар ч холбоогүй” гэж телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ. Саяхан Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Саиф аль-Ислам “Euronews network”-ийн сэтгүүлчид “Н.Саркози биднээс мөнгө гуйсан. Бид ч өгсөн. Энэ алиалагч сонгуулийн кампанит ажилдаа авч зарцуулсан мөнгөө Ливийн ард түмэнд буцааж төлөх ёстой. Бидний дэмж лэгтэйгээр л сонгогдож өдий зэрэгт хүрсэн” гэж хэлжээ. Эцгийгээ алагдсаны дараа Ливийн Үндэсний шилжилтийн зөвл өлийг дэмжигч б о с о г ч д о д баригд сан, М.Каддафийн хоёр дахь хүү тэрбээр “Францын Ерөнхийл өгчийг Ливиэс мөнгө авс ныг хөдлөшгүй баримтаар нотлоход бэлэн байна. Ливи Н.Саркозийн сонгуулийг санх ү ү ж ү ү л с э н . Гэх дээ үүнийг хэн ч хэлээгүй байсан. Н.Саркозигаас гадна барууны нэлээд хэдэн орны төр, засгийн тэргүүн нар миний эцгээс санхүүгийн туслалцаа авч байсан. Тусалж дэмжсэн хүмүүсээ шийтгэж, илүүг нэхдэг нь барууны ёс. Барууны эрх баригчид хориг арга хэмжээ нэрийн доор гадаадын банкин дахь дансыг хаан заримыг нь хувааж завшдаг. Ливиэс хэчнээн хөрөнгө завшиж хэдийг нь буцаан олгосныг би мэдэхгүй. 
Учир нь олон нууц данс байсан” хэмээжээ. Николя Саркози Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос зургаан сарын дараа буюу 2007 оны арванхоёрдугаар сард Саиф аль-Исламын эцгийг Парист урьжээ. Энэ үеэр тэрбээр “Удирдагч ахан дүүс” хэмээн М.Каддафитай элгэмсгээр гар барин бедуин /Арабын нүүдэлчин маягаар хувцасласан хүн/ найзаа Элисей ордонд урьж байжээ. Харин Н.Саркози “Хэрвээ М.Каддафи намайг санхүүжүүлсэн бол би хүний тусыг бодолгүйгээр Ливид түрүүлж довтлохгүй байсан” гэж 50 сая евро авсан гэдгээ үгүйсгэжээ. Франц улс дарангуйлагч Муаммар Каддафийн дэглэмийг унагах ажиллагаанд идэвхтэй оролцож Ливид явуулсан цэргийн ажиллагааны идэвхээрээ АНУ-ыг ардаа орхиж байсан билээ. Франц улс Ливид довтолсон олон улсын байлдааны ажиллагааг толгойлж байсан юм. Өөрөөр хэлбэл тус улс хамгийн түрүүнд Ливид цохилт өгсөн юм. 
Үүнээс өмнө буюу 2010 онд Францын Ерөнхийлөгч Николя Саркозийг 2007 оны сонгуульд Европын хамгийн баян эмэгтэй, L’Oreal гоо сайхны компанийн өв залгамжлагч Лилиан Бетанкураас их хэмжээний мөнгө авч байсан тухай мэдээлэл гарч Францад дуулиан тариад байсан юм. Н.Саркози тун удахгүй TF1 телевизээр өөрийн гол өрсөлдөгч, Социалист намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Холландтай халз мэтгэлцээн хийхээр тохиролцжээ. 
Ф.Холланд уг мэтгэлцээнээр Н.Саркозийг 50 саяын асуудлаар гарах гарцгүй болгох нь дамжиггүй гэж тус улсын улстөрийн ажиглагчид таамаглаж байна. Францын улс төр судлаач Ив Тибиер “Хэрвээ Ерөнхийлөгч Николя Саркозийн дээрх хэрэг батлагдвал тэр хорих ял авна” гэж мэдэгджээ. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 22-нд эхэлж тавдугаар сарын 6-нд өндөрлөх бөгөөд Николя Саркози Францын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдох эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ.
Э.Төгсжаргал
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)