Ахмадууд дансаа карттай холбосноор заавал банканд очих шаардлагагүй болно
- 2019-01-24
- Нийгэм
- 0

"Насны хишиг"-ээ авахаар иргэд Төрийн банкны гадна өдөржин дугаарлаж байна. очерь дарааллаас үүсэх хүндрэлтэй асуудлууд иргэдэд чирэгдэл болж байна.
Зарим иргэд заавал банканд өөрийн биеэр очихгүйгээр картаар авчихвал амар байна гэж байсан юм. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандхайгаас тодрууллаа.
Тэрбээр "Нэрийн данс нээлгэж, карттайгаа холбосон тохиолдолд заавал өөрийн биеэр очиж "Насны хишиг"-ээ авах шаардлагагүй. Гэсэн ч ахмадууд нэрийн данс нээлгэх тал дээр төвөгшөөдөг юм шиг байна. "Насны хишиг" авах ахмадуудын 50 орчим хувь нь л нэрийн дансаа нээлгэсэн байгаа" гэлээ.
Б.Хулан

Сэтгэгдэл (0)