Иргэдийн анхааралд

Нийгмийн халамжийн зарим үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлэх болсонтой холбогдуулан Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шийдвэр гарах хүртэл дараах үйлчилгээний 2018 оны өр төлбөрийг нөхөж олгохгүй болно. Үүнд:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр
  • Нөхцөлт мөнгөн тэтгэмж
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Жирэмсэн эхийн тэтгэмж
  • 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт
  • Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт.

Улсын төсвөөс санхүүжиж байсан дараах тэтгэвэр тэтгэмжид хамрагдаж байгаа иргэд 2018 оны мөнгөө нөхөж авах боломжтой.

  • Насны хишиг
  • Эхийн алдар одонтой эхчүүдийн мөнгөн тусламж
  • Алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдэл хөнгөлөлт

Жич:

2019 онд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтөд хамрагдах эрх үүссэн иргэдийн хувьд тэтгэвэр тэтгэмж хугацаандаа хэвийн олгогдоно.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)