Ууцны дундаж үнэ 240000 төгрөг байна

Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 240000 төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 6.7 хувиар буюу 15000 төгрөгөөр өссөн байна.

Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150000-160000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180000-220000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-330000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2608 төгрөг байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 20.2 хувиар буюу 438 төгрөгөөр өссөн байлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ард (202.179.31.36)

    2019-01-25

    үнийн өсөлт*** өгч байгаа цалин тэтгэвэр нь хэр хол зөрж байгааг мэдэж байгаа юуу ноёдуудаа

  • Молор-Эрдэнэ (202.131.243.190)

    2019-01-25

    Хэвийн боов ч яг ууцтай адил хор

  • Молор-Эрдэнэ (202.131.243.190)

    2019-01-25

    Ууц гэж зүгээр л хор гэсэн үг, эрүүл ахуй, ариун цэврийн талаас нь нэг бодоод үз дээ ард түмэн минь, хэдэн өдөр ил тавина 1. Муудаж нян бактер үржинэ, 2. Орж ирсэн хүмүүсийн амнаас гарах шүлс, гарын хир, хүний хөлийн тоос, хувцасны тоос очиж наалдана, ийм юмыг дараа нь идэж чадах хүмүүс бол үхэр монголчууд л байдаг байх

  • щ (202.72.245.122)

    2019-01-25

    Монгол ёсонд бусдыг малын ууцыг гэртээ тавьчхаад суувал нүгэл шахуу байсан, хонь тааруу орсон бол үхрийн мах тавьж Малын тараг тэвээрийн сайн муугийн шалигаанаа хөөрдөг.ХОт газар хүний малын ууцыг тавьчихад Ёстой нөөө гаж хэрэглээ байх