Энэ хэрэгт хэн нэгэн хөрөнгө чинээтэй албан тушаалтан нөлөөлсөн зүйл байхгүй
- 2019-01-25
- Нийгэм
- 1

2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж дууссан болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ийн Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал “Ч.Чамин-Эрдэнийн шалгалтын ажиллагаа дууссан. Хохирогчийн талаас өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй биелчлэн танилцсан. Энэ хэргийг хувийн байдал, хань харилцаа, хэн хэн хамт байсан талаар өргөн хүрээтэй гурван сарын хугацаанд шалгаж ажиллаа. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шалгахгүй байна гэх мэдээлэл цацагдсан. Тодорхой сэжиг таамгудыг шалгасан ч тийм асуудал тогтоогдоогүй. Энэ хэрэгт хэн нэгэн хөрөнгө чинээтэй албан тушаалтан нөлөөлсөн зүйл байхгүй. Бид хэн нэгний нөлөөнд автаж хүний амь нас хохирсон хэрэг дээр нотлох баримтыг нуувал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хэргийн оролцогч нарыг нэр дурдах боломжгүй буюу сэжигтнээр тооцох үндэслэл бүхий гэм буруутай хүн тогтоогдоогүй
Хэргийн газрын үзлэгээр цогцос олсон газар нь хүний хөдөлгөөн бага, барилга барих зориулалттай хоосон хашаа байсан. Цогцос олдсон газар, түүний эргэн тойрон дахь байдлыг шалгаж, тус байрны 11-14 давхарт үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад тагт онгорхой байсан. Мөрдөн байцаалтын туршилт явуулж цонхны онгойх хэмжээ ямар байв, үүгээр хүн багтах эсэхэд туршилт явуулахад хүний бие багтах боломжтой гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон” гэв.

Сэтгэгдэл (1)
АРд (202.179.24.199)
МӨН АЮУЛТАЙ ХАМГААЛАХ ЮМ АА МӨНГӨНИЙ НҮҮРЭЭ ГЭЖ