Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад урилгаар оролцжээ
- 2019-01-27
- Нийгэм
- 4
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад урилгаар оролцож байна.
Тэрбээр “Давос”-ын чуулга уулзалтын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзах үеэр хэлсэн үгний талаар “Надтай холбоотой Тавантолгойн асуудал яригдаж байна гэсэн. Би мэдээж Давосын ажлаа дуусгаад очно.Тавантолгой, төмөр замтай холбоотой асуудалд надад холбоотой зүйл байхгүй. Ер нь өөрийнхөө зуурсан бантанг магадгүй надад үүрүүлэх гэсэн тийм арга байж магадгүй. Тавантолгойд илэрхийлсэн миний санал бодлууд, шүүмжлэлд эмзэглэж явдаг улсууд байдаг байх л даа. Өөрсдийнхөө бурууг хүнд тохох гэсэн арга явж байгаа.
Ер нь Монгол авлигын эсрэг их идэвхтэй тэмцдэг орон байсан шүү дээ. Нэг үе дэлхийн орнуудаас 120-д жагсаж байснаа авлигын эсрэг эрчимтэй, шүүхийн шинэчлэл хийж ажиллаад 70 руу оруулсан амжилтад хүрч байсан. Энэ сэдэв Монголын барьж авах ёстой сэдэв. Авлигыг иргэд, ялангуяа залуучууд их ярьж байгааг маш их дэмжиж байна. Тэр тэмцэл цаашаа үргэлжлэх ёстой гэдэг дээр би санал нэг байгаа юм. Авлигын эсрэг тэмцэх нь зөв, тэмцэгч нь хэзээ ч нэр сайтай байдаггүй” хэмээн ярьжээ.
Б.Хулан

Сэтгэгдэл (4)
ард (103.9.90.98)
зугаатаад алга болчих бий дээ. хилийн хориг тавих ёстой
(202.21.106.147)
dibelmalaa 2012-2016 ond 1.7 terbum dollariin zeel avsan mongol uls mash ih buteen bosgolt hiisen .harin odoo MAH-iinhan 2016 onoos hoish 2019 hurtel 4.5 terbum zeel avchihlaa yaag u hiiv buun hulgai luivar 1 ch buteen bosgolt hiisengui.hen ni hiij hen ni hulgailj hen ni urund oruulj bn joohon naad joom shig tarhia ajiluul bas uuruur setge tarhi ugaasan yumand bu itge
(202.21.106.147)
yavj yavj Elbege l mongoldoo yum hiisen dee busad bugd hulgaich luivarchin.hiisen hunee muulj ard tumen nrtei maluudiin tolgoig ugaahaas uur shid hiisengui MAH-iinhan
ӨӨ (66.181.183.132)
монгол улс өрөнд баригдаж ядууралд нэрвэгдээд байхад энэ новшийг уриад байхдаа ч яахав дээ.