Гадаадын иргэн хар тамхи оруулж ирснийг илрүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр 13.45 минутын орчимд гадаадын иргэн хар тамхи оруулж ирснийг илрүүлжээ. Тодруулбал, гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг цагдаа нар илрүүлж ажлын байран дээрээс нь баривчиллаа.

Нигерийн иргэн илгээмжээр хар тамхи оруулж ирснийг илрүүлжээ

Хар тамхитай тэмцэх газрын албаныхан 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Нидерландын Вант Улсаас гэсэн хаягтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирсэнийг илрүүлж таслан зогсоосон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)