Сар шинийн баяраа архигүй тэмдэглэхийг уриаллаа

Төв аймгийн хэмжээнд “Сар шинийн баяр”-ыг хотол олноороо тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ хулгай, дээрэм, осол, гал түймэрт өртөж, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордож, осгож амь насаа алдах явдал цөөнгүй гардаг учраас тус аймгийн прокурорын газраас аймгийнхаа нийт сум, баг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ хандан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор уриалга гаргажээ.

Улиран одож буй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн 2018 оны 2 дугаар сард тус аймгийн хэмжээнд нийт 57 гэмт хэрэг үйлдэгдсэн ба үүнээс золгүй байдлаар нас барсан 10, хүний эрүүл мэндэд хүнд болон  хөнгөн хохирол санаатай учруулсан 13,  бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг 19, мал хулгайлах гэмт хэрэг 8, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 6, залилан мэхлэх гэмт хэрэг 1 тус тус үйлдэгдсэн байна. Дээрх 57 гэмт хэргийн улмаас 33 хүн эрүүл мэндээрээ, 10 хүн амь насаараа, 29 хүн эд хөрөнгөөрөө, нийт 72 хүн хохирчээ.  Мөн 65 хүн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс эрүүлжүүлэгдэж, 35 хүн баривчлагдаж, 8 хүн  саатуулагдсан байна. 

Иймд Төв аймгийн Прокурорын газраас ард иргэдэд хандаж гаргасан уриалгыг та бүхэнд хүргэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Mongoljin (64.119.22.210)

    2019-01-29

    Arhigui, ooh tosgui, heviin boovgui temdegliye. Mongoliin jinhene tsagaan sar utgaa ali hediin aldsan shuu.