УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
- 2019-01-29
- Улс төр
- 2

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 39 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсан билээ.
Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээгүй талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг цахимаар нууцаар санал хураалт явуулахыг гишүүдийн олонх дэмжив.
Санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ.

Сэтгэгдэл (2)
(103.111.68.3)
ОДОО ТАРВАГАА БООЧИХВОЛ САЙХАН ЦАГААЛНАДАА,,,,
(66.181.165.89)
аштай юу даа.ард түмний нуруу тэнийж төр маань цэвэрших болтугай