Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлд рейлбус үйлчилнэ

Сар шинийн баярын өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээс Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын хооронд  рейлбус явуулахаар болжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 04-10-ныг дуустал Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дарханы чиглэлд 961, 962-р галт тэрэг буюу рейлбусыг нэмэлтээр явуулах аж.

Улаанбаатар-Дарханы чиглэлд дээр дурдсан өдрүүдэд рейлбус 09.00 цагт хөдөлж 13.10 цагт Дарханд ирнэ. Харин Дарханаас 13.45 цагт хөдөлж Улаанбаатар хотод 18.18 цагт хүрэх юм байна.

Зорчих тасалбарын үнэ Улаанбаатар-Дархан, Дархан-Улаанбаатар чиглэлийн рейлбус том хүн 14.600 төгрөг, хүүхэд 6400 төгрөг байх аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)