МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлжээ. Харин одоо Удирдах зөвлөлийн шийдвэрийг намын бүлэг дээр хэлэлцэх юм.

Улмаар намын бүлгээс УИХ-д дараагийн УИХ-ын даргад нэр дэвшигчийг томилох саналыг хүргүүлснээр Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатарын намтар

Төгссөн сургууль, мэргэжил
 

  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль

  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

Ажилласан байдал
 

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал

  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд

  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)