МАН-ын бүлэг Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг 100 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ. Бүлгийн хуралдаанд 46 гишүүн оролцжээ.

Бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлж улмаар бүлгийн хуралд танилцуулсан. Тус саналыг бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр намынхаа Удирдах зөвлөлд санал оруулж дэмжлэг авсан юм.Энэхүү асуудлыг маргааш 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо, 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

 

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)