МАН-ын удирдах зөвлөл Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох шийдвэр гаргав

Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга УИХ-ын дарга болж уг суудал эзэнгүй болсон. Тэгвэл дөнгөж сая Монгол Ардын Намын удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг зуун хувийн саналаар дэмжлээ.

Түүний намтрын хуудсыг сөхвөл 1980 оны зургадугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо төрсөн, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн 2005 онд Австрийн Мельбурнийн их сургуульд олон улсын төсөл хөтөлбөрийн менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. 2008 онд МУБИС-ийг улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан байна.

Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж саналаа нэгтгэнэ. Улмаар УИХ-аар ЗГХЭГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

 

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.194.97)

    2019-02-02

    Оюун-Эрэдэнэ JCI Монгол байгууллагын зөвлөх юм байна. Наана чинь Эрдэнэбүрэнгээс авахуулаад албан тушаалд шунасан, авилгад идэгдсэн олон цүнх баригчид бий шүү. Тэднээс л хол яваарай.

  • зочин (202.9.42.84)

    2019-02-02

    залуучуудыг дэвшүүлэх нь зүйтэй дэмжиж байна