Б.Баатархүү : БНСУ-ын ЭСЯ-руу хуурамч визний материал бүрдүүлж өгсөн 560 хэргийг шалгаж байна

Өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэлдээ "БНСУ-ын элчин сайдын яамнаас Монгол улсын иргэд виз мэдүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолтуудыг хуурамчаар бүрдүүлж байна гэх гомдлыг ЦЕГ-ын даргад хандан ирүүлсэн. Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажлын хэсэг гарч, энэхүү асуудлыг шалгаж байна. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 2-н тусгай ангийн зүйл ангид зааснаар хэрэг бүртгэл нээн тодорхой шалгалтуудыг явуулж байна. Манай улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-аас 805 хүний хүсэлтийг хуурамч байж болзошгүй гэж явуулсан. Ажлын хэсгийн шалгалтаар манай улсын иргэд хуурамчаар бичиг баримтаа бүрдүүлэхээс гадна баталгаагүй виз гаргана гэсэн газруудад хандснаараа ЭСЯ-нд ирсэн бичиг баримт нь буцаагдаж байгааг анхаарна уу.

Баталгаатай визийн материал бүрдүүлдэг газруудын жагсаалтыг манай улсад суугаа БНСУ-ын ЭСЯ өөрийн вэб хуудсандаа байршуулсан байдаг гэдгийг анхаараарай. Баталгаажсан вмз зуучлах газруудад иргэд маань хандана уу. Иргэд маань өөрсдөө мөн хуйурамч материал бүрдүүлж өгснөөрөө МУ-ын эрүүгийн хуулийн зүйл заалтын дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулж байна. Ажлын хэсэг одоо 560 хүний материалыг шалгаж, ажиллаж байна." гэлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)