"Нарантуул" зах энэ сарын 13-н хүртэл амарна
- 2019-02-11
- Улаанбаатар
- 0
Цагаан сараар амарсан томоохон зах, худалдааны төвүүд эхнээсээ ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Энэ сарын 9-нөөс "Хархорин" зах, “Барс” 1, 2 худалдааны төвүүд, “Да хүрээ” авто худалдааны төв хэвийн ажиллаж байна.
Харин “Нарантуул” олон улсын худалдааны төв хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Сэтгэгдэл (0)