Хойд Солонгос, Орос зургаан талт хэлэлцээрт хамтарна
- 2012-03-15
- Дэлхий
- 0
Хойд Солонгос, Орос зургаан талт гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлэх асуудлаар хамтарч ажиллахаар боллоо. Хойдын Гадаад Хэргийн Дэд Сайд Ри Ён Хо Оросын Шадар Сайд Андрей Денисовтой лхагва гарагт Москва хотноо уулзсан байна. Хоёр төлөөлөгч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн дэлгэрүүлэлтийн асуудлаар ярилцаж,

Хойд Солонгос, Орос зургаан талт гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлэх асуудлаар хамтарч ажиллахаар боллоо. Хойдын Гадаад Хэргийн Дэд Сайд Ри Ён Хо Оросын Шадар Сайд Андрей Денисовтой лхагва гарагт Москва хотноо уулзсан байна. Хоёр төлөөлөгч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн дэлгэрүүлэлтийн асуудлаар ярилцаж, зургаан талт хэлэлцээрийг дахин эхлүүлэх асуудлаар ойр дотно хамтарч ажиллахаар болсон тухай Оросын Гадаад Хэргийн Яамнаас мэдээллээ. Хойд Солонгосын тал уран баяжуулалтын үйл ажиллагаагаа түр зогсоож, Олон Улсын Атомын Цахилгаан Станцын Агентлагийн ажиглагчдыг хяналт шалгалт хийхийг хүлээн зөвшөөрсөн байна. Хариуд нь, АНУ тал хүнсний тусламж үзүүлэхээр болжээ.
Оросын засгийн газар Хойд Солонгосын тус шийдвэрийг инйхүү хүндэтгэн хүлээн авсан байна. Хоёр талын Сайдууд мөн Оросын тал Хойд Солонгосоор дамжуулан, Өмнөд Солонгост байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн асуудлаар ярилцсан аж. Хойд Солонгосын Гадаад Хэргийн Дэд Сайд баасан гараг Москвад ажиллах бөгөөд Оросын зургаан талт хэлэлцээрт оролцогч Гадаад Хэргийн Сайд Игорь Моргуловтай тусгайлан уулзахаар төлөвлөжээ.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)