Бангладешт гатлагч онгоц осолдож 112 хүн амиа алдлаа

Бангладешт гатлагч хөлөг онгоц, ачаа тээврийн завьтай мөргөлдсөний улмаас осолдож, 112  зорчигч золгүйгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Бангладешт гатлагч хөлөг онгоц, ачаа тээврийн завьтай мөргөлдсөний улмаас осолдож, 112  зорчигч золгүйгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Улсын засгийн газраас ослын шалтгааныг тогтоохоор тусгай комисс томилоод байна. Гатлагч онгоц мягмар гарагт мөргөлдсөнийхөө дараа нийслэл Дака хотоос 30 км зайд орших хүнд усан тээврийн гол бүс нутаг гэгддэг Меган голын ойролцоо живсэн байжээ.
Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар, 200-300 зорчигч хөлөг онгоцонд сууж явсан бөгөөд 112 зорчигчийг цогцсыг гарган аваад байна. Нас барагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна. 
О.Удвал 
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)