Ослын улмаас 22 хүүхэд амиа алджээ

Уншигч Та “Эцсийн зогсоол” киноны тав дахь цувралыг үзсэн үү. Ахлах ангийн сурагчдыг багшийнх нь хамт тээвэрлэсэн том оврын автобус осолдож олон хүүхэд амь үрэгддэг тухай гардаг. Үүнтэй төстэй явдал Швейцарийн Валайс мужийн нийслэл Сиерре хотын ойролцоо орон нутгийн цагаар мягмар гаригийн оройн 21.15 цагт боллоо. 
Уншигч Та “Эцсийн зогсоол” киноны тав дахь цувралыг үзсэн үү. Ахлах ангийн сурагчдыг багшийнх нь хамт тээвэрлэсэн том оврын автобус осолдож олон хүүхэд амь үрэгддэг тухай гардаг. Үүнтэй төстэй явдал Швейцарийн Валайс мужийн нийслэл Сиерре хотын ойролцоо орон нутгийн цагаар мягмар гаригийн оройн 21.15 цагт боллоо. Нийтдээ 52 хүн тээвэрлэсэн жуулчны автобус Сиерре хотын гаднах автозамын туннелийн ханыг мөргөсний улмаас осолдож 28 хүн, түүний дотор 22 хүүхэд амь үрэгдлээ. Автобусанд 10 гаруйхан настай 46 хүүхэд байсан бол үлдсэн нь насанд хүрэгчид байжээ. Ослын улмаас 22 хүүхдээс гадна тэднийг ахалж байсан багш, хоёр жолооч болон дагалдан явсан бусад хүн амиа алджээ. Харин үлдсэн 24 хүүхэд хүнд хөнгөн бэртсэн байна. Автобусанд Швейцарь бус Бельгийн иргэд сууж явсан байна. Бельгийн  Ломмел, Хеверли тосгоны бага ангийн сурагчид багш болон хэд хэдэн хүний хамт Швейцарьт аялан цанаар гулгаад харьж явжээ. Швейцарийн Засгийн газар энэ хэрэгт холбогдуулан Бельгийн Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлснээс гадна тус улсын Ерөнхий сайд хэргийн газарт очиж нөхцөл байдалтай танилцсан байна. Түүнчлэн Бельгийн Ерөнхий сайд Элио Ди Рупо, амь үрэгдсэн хүүхдүүдийн эцэг эх, төрөл төрөгсдийн хамт хэргийн газарт нисдэг тэргээр хүрэлцэн иржээ. Хэргийн газарт цагдаа, гал сөнөөгч, аврах албаны ажилтнуудаас бүрдсэн 200 гаруй хүн, найман нисдэг тэрэг, 12 түргэний машин ажиллан хүүхдүүдийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Уг хэрэг Швейцарь болон Бельгийн түүхэн дэх хамгийн аймшигт автобусны осол гэгдээд байна. Хүүхдүүдийн эцэг эх, гэр бүлийнхэнд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэхээ хоёр орны Засгийн газар мэдэгдээд байгаа. Одоогийн байдлаар сэтгэл зүйчид тэднийг тайвшруулахыг хичээж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • setguulch bn (202.179.16.147)

    2012-03-16

    te1t chi harin uzeegui bn ahlah angiin suragchid shdee guuren nuraad holij hutgaad bnuudaa umnuh angiudtai ni xaxa

  • zochin (182.160.20.8)

    2012-03-15

    haramsaltai hereg bna gehdee setgvvlch guai ta ooroo etssiin zogsool 5iin zar surtalchilgaag l vzsen ym bishvv ahlah angiin suragchid bish vildweriin ajilchid awtobusand ywdiishd bolimoor ym Vzeegvi ym bj ichmeeriin

  • (202.179.16.174)

    2012-03-15

    замын осолоор хүүхэд нас барсан нь аймаар юм даа гэж