Ховор металлын экспортоо сэргээхийг хүслээ
- 2012-03-15
- Дэлхий
- 0
Е в р о п ы н холбоо, АНУ, Япон Улс нь Хятадыг ховор металлын э к с п о р т о о б у у р у у л с н ы г шүүмжилж, улмаар экспортоо нэ мэгдүүлэхийг хүссэн байна. АНУ, 

Е в р о п ы н холбоо, АНУ, Япон Улс нь Хятадыг ховор металлын э к с п о р т о о б у у р у у л с н ы г шүүмжилж, улмаар экспортоо нэ мэгдүүлэхийг хүссэн байна. АНУ, Европын холбооны орнууд болон Япон Дэлхийн худалдааны байгууллагад хамтарч илгээсэн гомдолдоо “Хятад газрын ховор металлуудын экспортоо бууруулсан нь олон улсын худалдааны журмыг зөрчсөн үйлдэл. Тус улс энэ шийдвэрээ нэн даруй өөрчлөх ёстой” гэжээ. Манай урд хөрш олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа ховор металлуудаас гадна хэд хэдэн түүхий эд, бүтээгдэхүүний экспортоо бууруулж заримыг нь зогсоосон байна. Ховор металл шинэ техник, технологид нэн шаардлагатай байдаг аж. Хятадын хязгаарлах арга хэмжээний улмаас Европ төдийгүй дэлхийн олон орны үйлдвэрлэгч, х э р э г л э г ч и д хохирч байгааг дээрх гомдолд сануулжээ. Хятадад дэлхийн газрын гүн дэх ховор металлын нөөцийн гуравны нэг орчим нь байдаг аж. Түүнчлэн тус улс газрын ховор металлын дэлхийн зах зээлийн худалдааны 90 гаруй хувийг дангаар ноёрхдог байна. Бээжин 2010 оны эхний хагаст ховор металлын экспортоо 72 хувь буюу 7976 тонноор бууруулсан ч 2011 оны эхний хагаст 14446, хоёрдугаар хагаст 15738 тонноор тус тус нэмэгдүүлж байжээ. Харин энэ онд 31130 тонноор бууруулах шийдвэр гаргасан юм.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)