6060 жилийн хорих ял оноов

Гватемалын шүүх дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хорих ялыг иргэндээ оноолоо. Үүнээс өмнө Италийн шүүх “Коста Конкордиа” хөлгийн ахмадад 2697 жилийн хорих ял оноохоо мэдэгдэж дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байсан юм.
Гватемалын шүүх дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хорих ялыг иргэндээ оноолоо. Үүнээс өмнө Италийн шүүх “Коста Конкордиа” хөлгийн ахмадад 2697 жилийн хорих ял оноохоо мэдэгдэж дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байсан юм. “Дос-Эрресийн геноцид” хэмээн дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн аймшигт хэргийг үйлдсэн хуучин цэрэг Педро Пиментел Риосод энэхүү ялыг оноосон байна. Өдгөө 55 настай Педрог өнгөрөгч онд АНУаас гэмт хэрэгтний хувиар шилжүүлэн авчээ. Педро 1982 онд буюу 25 настайдаа Дос-Эррес тосгонд 201 хүнийг хороожээ. Түүнээс гадна дөрвөн хүн уг хэрэгт хамаатай аж. Тус улсын хуульд хамгийн дээд тал нь 50 жилийн хорих ял оноох заалттай ч 36 жил үргэлжилсэн иргэний дайны үед аймшигт хэрэг үйлдсэн түүнд ийнхүү 6060 жилийн хорих ял оноов. Цэргүүд Дос-Эррес тосгоныхныг Засгийн газрыг эсэргүүцэгч зүүний үзэлт партизануудыг орогнуулсан хэмээн бүхэлд нь хүйс тэмтэрчээ. Гурван өдөр үргэлжилсэн энэхүү хядлагаас хүүхэд, эмэгтэйчүүд ч амьд үлдэж чадаагүй юм. Педро АНУ уруу зугтан тус улсын Калифорни мужид олон жил амьдарсны дараа буюу 2010 онд Америкийн нууц ажилтнуудад баригдаж өнгөрөгч 2011 онд Гватемалд хүргэгджээ. Педро шүүх хурлын үеэр буруугүй хэмээн мэдүүлж байсан ч шүүх түүнд хүн бүрийн тоогоор 30 жил, дээрээс нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн дахин 30 жилийн хорих ял оноосон байна. ДосЭррест хоморголон устгах ажиллагаа явуулсан нөгөө дөрвөн цэргийг өнгөрөгч онд яллан Педрогийн адил тус бүрт нь 6060 жилийн хорих ял оноожээ. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард аймшигт хэргийг үйлдэх тушаалыг өгсөн цэргийн командлагч асан, 85 настай генерал Эфраин Риос Монттыг шүүсэн байна. 1996 онд зогссон Гватемалын 36 жил үргэлжилсэн иргэний дайнд 200 мянган хүн амь үрэгджээ. Дашрамд дурдахад, ДосЭррес нь эртний майя омгийн уугуул нутаг юм.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)