Сүхбаатарчууд шашин, урлагийн цэнгүүн хийнэ

Сүхбаатар аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлөөс ус нутгийнхандаа зориулан  “Шашин урлагийн цэнгүүн” зохион байгуулах бөгөөд  энэ сарын 23-ны өдөр 11 цагаас Бөхийн өргөөнд хийхээр товложээ.

Цэнгүүн хоёр хэсгээс бүрдэх юм байна. Эхний хэсэгт Өлзий хутгийн сан, Алтан овооны сан, Дөрвөн уулсын сан болон Цагийг төвхнүүлэх залбирал уншиж, номын авшиг хүртээнэ.  Төгсгөлийн хэсэгт МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУСТА О.Хүрэлбаатар, Д.Осгонбаяр, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.Отгонжаргал, Л.Сөрөлт, Д.Бурмаа, Н.Мөнгөншагай, Н.Ган-Эрдэнэ, Б.Баярсайхан болон “Увертюра” хамтлаг, ЦДБЭЧ-ийн эстрад, симфони найрал хөгжимчид, бүжигчид оролцон, уран бүтээлээ толилуулна.

 

  Тасалбарыг 8800-7208, 9904-4300 дугаарт холбогдон захиалах боломжтой юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)