Вэн Түвдийн амиа золиослогч лам нарыг буруушаав

Хятадын Ерөнхий Сайд Вэн Жиабао өөрийн нутаг дэвсгэрт нь өөрийгөө шатаан, эсэргүүцэх Түвдүүдийн үйлдлийг буруушаалаа. Ноён Вэн өчигдөр Бүх Ард Түмний Их хурлыг хаасныхаа дараа сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр энэ тухай онцолсон байна. 
Хятадын Ерөнхий Сайд Вэн Жиабао өөрийн нутаг дэвсгэрт нь өөрийгөө шатаан, эсэргүүцэх Түвдүүдийн үйлдлийг буруушаалаа. Ноён Вэн өчигдөр Бүх Ард Түмний Их хурлыг хаасныхаа дараа сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр энэ тухай онцолсон байна. 
Түвдийн хүний эрхийг хамгаалах бүлэглэлийн хэлж байгаагаар Хятадын Сычуан, Чинхай мужид өнгөрсөн жил шашны эрх чөлөөнд нь халдсан Хятадын засгийн газрын эсрэг бослого хийх үеэр Түвдийн 20 лам өөрийгөө галдан шатаан, амиа золиослоод байгаа аж.
Вэн хэлэхдээ “Ийнхүү авирлах нь ямар ч үр дүнд хүргэхгүй, өөрсдийгөө зовоон, тарчлаасан  хэрэг. Түвдийн учир мэдэхгүй залуу ламтнууд хомрогонд нь хэлмэгдэж байна. Тэдний ард Далай лам байгаа. Түүний зорилго нь Түвдийн болон Түвдийн оршин суугчдын нутаглаж байсан газрыг Хятадын нутаг дэвсгэрээс салан тусгаарлуулах зорилготой нь тодорхой” хэмээсэн байна. 
Ноён Вэн  “Гэхдээ, Хятадын Засгийн Газар хэлсэн амлалтандаа хүрч, Түвдийн цөөнхийн ашиг сонирхлыг дэмжих томоохон алхмуудыг хийх болно. Манай засгийн газар Түвдийн ард иргэдийн аж, амьдралыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулна. Түүнчлэн, соёл уламжлал, шашны эрх чөлөөг нь ч хүндэтгэн үзэх болно” хэмээн мэдэгджээ.
О.Удвал 
www.UNEN.mn 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (122.201.28.4)

    2012-03-15

    nutaglaj bsan gnuutuwdiin nutag n tuwdiinh bish boljde huurhii manusiig udku tegeh wii dee hytadiin hoid nutgaar nutaglaj bsan mongolchuud tiim tsag l bitii ireesei

  • (202.179.16.174)

    2012-03-15

    Энэ хятадууд ёстой даварч байна аа